Monday, April 11, 2016

Сургалт семинар болно

Ишлэл: "АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН КОМПАНИУДЫН АНХААРАЛД
Зам, тээврийн хөгжлийн төв, Авлигатай тэмцэх газар хамтран "Их тэнгэр" цогцолборт 2016 оны 4-р сарын 14-нд 14:00 цагт "Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулан сурталчлах нь", "Авлигаас урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал" сэдвээр сургалт семинар зохион байгуулах гэж байна. Иймд дараах албан бичигтэй танилцаж, материалаа яаралтай ирүүлнэ үү" гэсэн
Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ -ын 2016.04.11-ний өдрийн 1/294 тоот
албан бичгийг "АЗЗА" ТӨХК-д хүргүүлжээ.

Sunday, April 10, 2016

Дүрс бичлэг: Авто замын асфальтобетон хучилгад үүссэн торон хагарал, нүхэн эвдрэлийг хэдхэн минутын дотор зориулалтын жижиг үрэл-материалаар дүүргэн нөхөгч дохиолол-механизмтай автомашин. 
Тухайн жижиг нүх рүү ширхэгт материалын хольцыг ончтой цацаад, түүнийг дүүргэж, нөхөн тэгшлэж байгаа үйлдэл хөдөлгөөнийх нь дүрс бичлэгийг дараах холбоос дээр товшин нээж сонирхоно уу:
https://www.facebook.com/WazeBr/videos/848914788510814/?pnref=story



Thursday, April 7, 2016

ЗӨВӨЛГӨӨН, СУРГАЛТ

Ишлэл: "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК нь зам барилга, зам засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2016 оны 04-р сарын 4-өөс 8-ны хооронд нийт ажилтан албан хаагч нарын үйлдвэрлэлийн зөвөлгөөнийг болон ажилчдын /гүүр арчлан хамгаалагч/ мэргэжил дээшлүүлэх сургалт семинарыг холбогдох байгууллагуудын хамт амжилттай зохион байгуулан ажиллаж байна" гэжээ.

Монгол улсын Авто замын бүтээн байгуулалт 2016

Ишлэл: "2016.04.07. Авто замын салбарт 2016 онд Улсын төсөв, Хөгжлийн банк, Гадаадын зээл, тусламж, Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 30 чиглэлийн 3203.55 км авто зам болон 7 байршилд 1346.6 урт метр төмөрбетон гүүрийн барилгын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна" гэжээ. Дүрс бичлэгийг үзнэ үү: 

Friday, April 1, 2016

Баяр хүргэе

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байрандаа нэвтрүүлэхэд илүү амжилт гаргаж,  "Шилдэг байгууллага өргөмжлөл"-өөр шагнуулсанд баяр хүргэе.
Ажлын байранд, Агуулах-складад, Материалын хураалт-хадгалалтанд, Технологийн дамжлага бүрт, Тээврийн хэрэгсэлд, Машин механизм, тоног төхөөрөмжид, Цахилгааны шугам сүлжээнд, Гар ба Цахилгаан багаж хэрэгсэлд болон Ажлын тусгай хувцас-гутал-бие хамгаалах хэрэгсэлд, Цаг агаарын бэрхшээлийн үед, Хээрийн нөхцөлд ТАВИГДАХ Аюулгүй ажиллагаа, Эрүүл ахуй, ариун цэвэр, Галын аюулгүй байдлын шаардлагуудыг хангаж, Стандарт, Норм ба Дүрэм, Зааврын заалтуудыг мөрдөж, Ажилчин бүрт ажил эхлэхийн өмнө ЗААВАРЧИЛГАА өгч гарын үсэг зуруулж, болзошгүй ослоос, эрсдлээс байнга урьдчилан сэргийлж ажиллаж байхыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.