Компанийн засаглал гэж юу вэ

Компанийн засаглал гэж юу вэ? Эх сурвалж: [PPT] ТУЗ-ийн чиг үүрэг - Компанийн Засаглалын Хөгжлийн Төв www.cgdc.org.mn/.../Conference_CG_in_UB_November_JC_presentatio...Компанийн засаглал гэж юу вэ? Компанийн засаглал яагаад чухал вэ? Компанийн сайн засаглал гэж юу вэ? Үр дүн бүхий ТУЗ-ийг хэрхэн бүрдүүлэх вэ? 
-оОо-
Ишлэл: Компанийн засаглал гэдэг нь компанийг чиглүүлэн удирдах тогтолцоог хэлнэ. Эх сурвалж: http://www.bdsec.mn/files/presantations/Kompaniin_zasaglal.pdf
-oOo-
Corporate Governance -оОо- Иш татсан эх сурвалж: Компанийн засаглалыг хөгжүүлэх нь - Хэлэлцүүлэг - Vip76
  http://vip76.mn/forum?id=28
-оОо- Иш татсан эх сурвалж: http://vip76.mn/content/23041  Нийтлэлч Х.Өнөрсайхан 2014.03.05. Д.Болормаа "Зарим ТӨК-ийг олон нийтэд шилжүүлнэ", Нийтлэлч Х.Өнөрсайхан: "Төрийн өмчийн хорооноос 2014 оныг “Компанийн засаглалыг дэмжих жил” болгон зарласан. Ингэснээр алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа сайжирч байна уу?
Д.Болормаа "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд албан ёсоор 82 байна.  Орон нутгийн өмчлөлтэй 300 гаруй компани бий", ..."Шинэчлэлийн засгийн газрын бодлого, Ерөнхийлөгчийн санаачилсан шилэн дансны бодлого, компанийн засаглалын зарчмын дагуу төрийн өмчит компанийг ил тод болгохоор зорьж байгаа...", "Хуучин бол төрийн өмчийг үнэгүйдүүлж, чадавхийг бууруулах замаар хэн нэгэн хувь хуулийн этгээд завшдаг байсан. Одоо энэ явдлыг таслан зогсооё, компаниа үнэ цэнэтэй ажиллуулж ашиг олж, олон нийтэд хувь нийлүүлэх хэлбэр лүү шилжүүлдэг тогтолцоо руу орно. Үүний тулд компанийн бүр үйл ажиллагаа ил тод байх ёстой. Санхүүгийн алхамаас эхэлнэ.  Дийлэнх ТӨХК-иуд технологийн хоцрогдолд орсон учраас шинэчлэх алхмыг хийж байна. Компанийн ашгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах, хөрөнгө оруулах шинэ менежментийн тогтолцоог бүрдүүлнэ" гэв. Дэлгэрэнгүйг нь http://vip76.mn/content/23041 -ээс үзнэ үү.
-оОо-  Нийтлэлч Х.Өнөрсайхан. Эх сурвалж:2014.03.05. http://vip76.mn/content/22875  Б.Аюуш "Засаглал муутай байснаар компанийн нас богиносч, дампуурах эрсдэл өснө ... Компанийн засаглалыг хөгжүүлэхэд хараат бус байдлыг сайжруулах ёстой" гэжээ.
-оОо-
Нийтлэлч Х.Өнөрсайхан. Эх сурвалж: 2014.03.06. http://vip76.mn/content/22909 . Т.Мөнгөнцацрал "Хараат бус гишүүд нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах өндөр хариуцлагыг хүлээдэг", "Эцэст нь хэлэхэд Компанийн засаглал яриахад Төрийн өмчийн оролцоотой компаниудын асуудал харьцангуй ээдрээтэй байна. Ер нь аливаа бизнес өрсөлдөөнийхөө хуулиар шалгараад явдаг. Энд төр ямар үүрэгтэй вэ гэхээр зохицуулах, бодлогын түвшинд эрх зүйн орчноо сайжруулах замаар дэмжих байдлаар, шудрага бус үйлдэл хийсэн, иргэдийг хохироох аюулд учруулсан даруйд албадлагын арга хэмжээ авах байдлаар оролцох нь зүйтэй" гэв.
-оОо-

Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС
УДИРТГАЛ
 Зах зээлийн эдийн засгийн тогтолцооны тогтвортой байдал, хөгжлийн түвшинд түүний суурь харилцаанд голлон оролцогч ашгийн төлөө хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдал ихээхэн нөлөөлдөг. Ашгийн төлөө, бизнесийн үйл ажиллагаа явуулах бүтэц, зохион байгуулалтын олон төрөл, хэлбэр байдаг ч тэдгээрийн дотроос хамгийн өргөн хэрэглэгддэг нь компанийн бүтэц зохион байгуулалт билээ.
Манай улсын тухайд компанийн эрх зүйн зохицуулалт бий болгож улмаар ард иргэд маань компанийн бүтэц зохион байгуулалтын хэлбэрт тулгуурлан бизнесийн үйл ажиллагаа явуулж эхлээд төдий л удаагүй, бидний хуримтлуулсан туршлага ч зарим тохиолдолд хангалтгүй байгаагаас алдах эндэх нь их, компанийн бүтцийг үр дүнтэйгээр хэрэглэж чадахгүй байна.

Нөгөө талаас дэлхий дахинаа компанийн бүтэц зохион байгуулалт дан ганц эрх зүйн зохицуулалтаас хэдийнээ хальж өдрөөс өдөрт улам нарийсан өөрийн гэсэн нийтлэг зарчим, жишиг стандарттай болоод байгаа билээ. Тэдгээр зарчим, стандартууд нь нийтлэг эрх зүйн зохицуулалтаас гадна амьдралд үр дүнгээ нотолсон зан заншлын, ёс зүйн хэм хэмжээг агуулсан байдаг бөгөөд түүнийг “Компанийн засаглалын кодекс” буюу компанийн удирдлага, зохион байгуулалтын зарчмууд гэж томьёолж хэвшсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнууд төдийгүй олон улсын байгууллагуудын хэмжээнд 1999 онд анх баталж, улмаар 2004 онд нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас баталсан “Компанийн засаглалын зарчмууд”-ыг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөөд байна.

Монгол Улсын тухайд компанийн засаглалын талаар 2000 оны эхнээс түлхүү ярилцаж эхэлсэн бөгөөд компанийн засаглалыг манай улсад хөгжүүлэх нь компаниудын ялангуяа үнэт цаас нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг хувьцаат компаниудын удирдлага, зохион байгуулалтын тогтвортой бөгөөд зохистой ажиллагааны нөхцлийг бүрдүүлж, улмаар хувьцаа эзэмшигчид болон компани хоорондын итгэлцэл хэвээр хадгалагдаж, тухайн компанийн хөрөнгө оруулалт татах чадвар өсөн нэмэгдэх ач холбогдолтой. Эдгээр нь улс орны нийгэм, эдийн засгийн макро түвшиний тогтвортой байдал, өсөлтийг нөхцөлдүүлэх юм.

Тодруулбал, компанийн засаглалын кодекс нь хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчид, бизнесийн түншүүд, ажиллагсад зэрэг оролцогч талууд болон компанийн удирдлагын ашиг сонирхлын нэгдлийн зохистой харьцааг тогтоож, компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулах гадаад, дотоод таатай орчныг бий болгон, компанийн удирдлага болох төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны зохистой горимыг тогтоож өгдөг.

Дээр дурдсанчлан компанийн засаглалын хөгжил, үр дүнтэй байдал нь эрх зүйн зохицуулалтаас гадна компанийн зохистой засаглалын хэм хэмжээ тухайн нийгэмд төлөвшсөн, нийтлэг зан заншил, оролцогчдын мэдлэг чадвар, туршлага болон ухамсарын түшин хэр өндөр байгаа зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг байна.

Иймээс энэхүү Монгол Улсын гэх Компанийн засаглалын кодексийг олон улсын хэмжээнд мөрдөж буй нийтлэг зарчим болох Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас баталсан “Компанийн засаглалын зарчмууд”, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмж, зөвлөгөө, дэлхийн бусад улс орны туршлага, өөрийн орны онцлог, бодит нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр боловсруулсан болно.

Энэхүү кодексийг хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг, нээллтэй буюу хувьцаат компанид тухайлан зориулж боловсруулсан бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компани болон бусад хуулийн этгээдийн тухайд өөрийн онцлогт тохируулан хэрэглэх боломжтой юм.

Энэхүү кодекс нь бүтцийн хувьд 10 бүлгээс бүрдэх бөгөөд агуулгын хувьд нийтлэгээр мөрдвөл зохих зарчмуудаас гадна зохих заавар, зөвлөмж, тэдгээрийн тайлбарыг багтаасан байгаа.

Манай улсын компани бүр компанийн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа хэвшил болгож улмаар компанийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлэн, эдийн засгийн эргэлтийн хурд, хэр хэмжээ болон өсөлтийг ойрын ирээдүйд бодитой хэмжээгээр нэмэгдүүлэх болтугай.
  САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
 

No comments:

Post a Comment