Эшлэл:Тулгарч буй саад бэрхшээл

Эшлэл: "Зам, тээврийн сайд М.Зоригт, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор, Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт  нар хэлэлцээд 2015 онд хийсэн авто замын засвар, арчлалтын ажлын гүйцэтгэлийн дутуу санхүүжилтийг шийдвэрлэх, мөн 2016 оны улсын чанартай авто зам, гүүрийн засвар арчлалтын зардалыг улсын төсөвт 8 тэрбум төгрөгөөр баталсаныг нэмэгдүүлэхээр  төсвийн тодотголд оруулах талаар Засгийн газрын тогтоол гаргуулахаар болсон байна" гэжээ.
Эх сурвалж:
2016.01.26.  http://mra.mn/pages/20160126456125

-оОо-
Эшлэл: https://www.facebook.com/mra.mong.7/posts/1712323705649671?fref=nf
эх сурвалжид:
"МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД
ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
ЗАМ ТЭЭВРИЙН САЙД М.ЗОРИГТ
САНГИЙН САЙД Б.БОЛОР
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Л.ЭРДЭНЭЧИМЭГ ТАНАА

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
2016.01.21 Улаанбаатар хот
Монголын авто замчид, зам барилгын компани, аж ахуйн нэгжүүд2015 онд Засгийн газрын үйл ажиллааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд улсын чанартай 12640 км авто замын засвар арчлалтын ажил, шинээр 989,6 км хатуу хучилттай авто зам, 839,5 у/м гүүрийн барилгын ажлыг хийж гүйцэтгээд байна.
Эдгээр хийж гүйцэтгэсэн ажлуудын санхүүжилт бүрэн олгогдоогүйгээс дараахь хүндрэлүүд үүсээд байна.
1. Авто замын засвар арчлалтын компаниудын талаар:

• Авто замын засвар арчлалтын 28 компанид2015 онд хийсэн ажлын гүйцэтгэл 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоогүйгээс татвар, нийгмийн даатгалын өрөнд орж, техник тоног төхөөрөмжүүдээ банк, санхүүгийн байгууллагад битүүмжлүүлээд байна. Ойрын өдрүүдэд цас их орж, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан зам засвар арчлалтын компаниуд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж улсын чанартай авто замаар зорчигч,иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүйд хүрээд байна.
• Ажилчдын цалинг сүүлийн 2-3 сар өгөөгүйгээс замчдынар гэр, ахуй амьдралд сөргөөр нөлөөлж байна.

2. Авто зам гүүрийн барилгын гүйцэтгэгч компаниудын талаар
• 2014, 2015 онуудад үндэсний авто зам гүүрийн барилгын компаниуд гэрээт ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд компанийн эд хөрөнгө, машин техник, тоног төхөөрөмж, хувийн орон сууц, машин болон үл хөдлөх хөрөнгөө банкинд барьцаалах, нефть импортлогч компаниудаас шатах тослох материал, битум зэрэг матералуудыг зээлээр авч ажлаа гүйцэтгэсэн зэргээс болж өрийн сүлжээнд ороод байна. Түүнчлэн, хувь хүн, аж ахуйн нэгжүүд банкны өрийн зээлийн хүүгийн алдагдалд орж байна.
• Туслан гүйцэтгэгч компаниудын өр, ажилчдын цалингаа өгч чадахгүй 4-6 сар болж байна.
Авто зам гүүрийн барилга, засвар арчлалтын компаниудын санхүүжилтыг олгоогүйгээс компаниуд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөөгүйгээс ажилчид өвдсөн ч эмнэлгийн үйлчилгээ болон бусад нийгмийн үйлчилгээ авч чадахгүйд хүрээд байна.
Санхүүжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хаяглан ил захидал, албан бичиг, шаардлага хүргүүлсэн ч одоо болтол ямар нэг арга хэмжээ аваагүй, үр дүн гараагүй тулсалбарын төрийн бус байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гарч энэхүү шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1. Авто замын засвар арчлалтын 28 компанид 2015 онд хийсэн ажлын гүйцэтгэл 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2016 оны 01 сарын 29-ний дотор нэн даруй шийдвэрлэж олгох
2. 2014, 2015 онуудад хийгдсэн авто зам гүүрийн барилгын санхүүжилтийг 2016 оны 01 сарын 29-ний дотор нэн даруй шийдвэрлэжолгохыг тус тус шаардаж байна.
Асуудлыг заасан хугацаанд шийдвэрлэхгүй бол ажил хаялт зохион байгуулж, орон нутгийн замуудыг хаах хүртэл арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.
Үүнээс үүдэн гарсан үр дагаврыг авто замчид хариуцахгүй болно.

АВТО ЗАМ,ГҮҮРИЙН БАРИЛГА, ЗАСВАР АРЧЛАЛТЫН КОМПАНИУДЫН АЖИЛЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБОО
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ҮЭ-ҮҮДИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН АВТО ЗАМЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН НИЙГЭМЛЭГ
МОНГОЛЫН АВТО ЗАМЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО" гэжээ.

-оОо- 
Эшлэл: "....бетонон замыг сонгож байхад монголчууд асфальтан замтайгаа үлдэж байна" гэжээ. 

Дараах холбоос дээр дарж үзнэ үү: 

http://itoim.mn/index.php/site/news/2698

 

 -oOo-

Авто замын салбарт тулгарч буй саад бэрхшээл 

Ишлэл: 2014.Авто замын салбарт тулгарч буй саад бэрхшээл Эх сурвалж: http://vip76.mn/forum?id=23
-oOo- 
Эшлэл: Зам тээврийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Э.Энхбаттай 2015 онд авто замын салбарт хийгдэх бүтээн байгуулалт, уг салбарын эрх зүйн орчинд юу дутагдаж байгаа талаар ярилцсан ажээ.
Эх сурвалж: http://vip76.mn/content/29604  Үүнд:
Эшлэл: Асуулт:Авто замын ажлыг гүйцэтгэхэд захиалагч, гүйцэтгэгч, хяналтын байгууллагын харилцааг ямар зарчимд суурилж зохицуулдаг вэ?
Хариулт: Ямарваа нэгэн бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад гэрээ, гэрээний дагалдах хавсралт бичиг баримтын хүрээнд зохицуулалт явагдах учиртай. Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх шатанд үндсэн хоёр гэрээ хийгдэж байна. Нэгдүгээрт ажил гүйцэтгэх гэрээг гүйцэтгэгч, захиалагч, санхүүжүүлэгч талуудын оролцоог хангасан байдлаар, хоёрдугаарт зөвлөх үйлчилгээний гэрээг мөн адил оролцогч талуудын эрх үүргийг тусгаж гэрээг байгуулан хэрэгжүүлэн ажилладаг. Гэхдээ хөрөнгө оруулалтын эх үүсвэрээс шалтгаалан талуудын оролцоо харилцан өөр байх тохиолдол байж болно. Тухайлбал гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хувьд зээл олгогч тал зөвхөн санхүүжүүлэгчийн хувиар бус сонгон шалгаруулалтын шатнаас төслийг дуусах хүртэл тодорхой үүрэгтэйгээр оролцох тохиолдол ч бас байна.

Ажил гүйцэтгэх гэрээний хувьд гүйцэтгэгч нь гэрээний үнээр гэрээнд заасан хугацаанд техникийн шаардлагад заасны дагуу ажлыг хийж гүйцэтгэх гол үүргийг хүлээдэг бол захиалагчийн хувьд төслийн хэрэгжилтийн явцад дэмжлэг үзүүлэх, харилцааг зохицуулах, удирдлагын хяналт тавьдаг. Харин санхүүжүүлэгч нь төслийг эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд гэрээнд заасан хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, саадгүй санхүүжүүлэх үүргийг хүлээн ажилладаг. Зам барилгын ажлын чанарын асуудлыг зөвлөх үйлчилгээний гэрээний хүрээнд шийдвэрлэдэг. Энэхүү гэрээний хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлж буй этгээд, аж ахуйн нэгж нь барилгын ажлын явцад өдөр тутмын технологийн хяналтыг хийж, түүнийг хангуулан ажилладаг.

Хэрвээ талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг хэрхэн тооцох талаар гэрээнд тусгагдсан байдаг. Тухайлбал анхааруулга сануулга өгөх, хугацаатай үүрэг өгөх, санхүүгийн хариуцлага тооцох, гэрээг цуцлах гэх мэт."
"Авто замын тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа. Энэхүү шинэчилсэн найруулгын хүрээнд үндсэн 2 харилцааг хуульчлах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх авто зам, түүнтэй холбоотой үүсэх харилцааг, хоёрдугаарт авто замын засвар арчлалтын сан, сангийн бие даасан үйл ажиллагааг хангах, сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэгтэй холбоотой үүсэх харилцааг тус тус хуульчлан оруулахаар ажиллаж байна. Цаашид авто замын салбарт тогтвортой хөрөнгө оруулалтын бодлогын тогтолцоог бий болгох явдал зайлшгүй яригдах учиртай гэж бодож байна." гэжээ  http://vip76.mn/content/29604 гэжээ. 
-оОо-
Эх сурвалж: 2014 оны 4 сарын 28. http://www.24tsag.mn/content/54932.shtml

"Хөтлөгч И.Буянжаргал: -Бондын мөнгөөр зам засаад байгаа нь олон нийт, зарим хэсэгт таалагдаж байгаа л байх, гэхдээ нөгөөх нь эзэнтэй байна уу гэдэг асуудалтай байгаа болов уу. Хэн хариуцах арчилж тордох юм гээд. Ард түмний эзэнтэй мөнгийг авч ирээд эзэнгүй хээр хаячихдаг, нөгөөх нь тордохгүй бол дороо дуусдаг?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Тордохгүй гэдэг нэг талаараа үнэн. Барилгыг стандартгүй баривал аюултай. Кран уналаа, барилга цуурлаа гээд л нөгөө стандарт баримтлахгүйгээс. Эцэст нь эрдэнэт хүний амь нас аюулд хүрдэг.
Тухайн үед мөнгө авч юм хийсэн нөхөд хам хум юм хийдэг. Одоо та нар мэдэж байгаа, өмнөх жил нээлтээ хийсэн сайхан шинэ замаар энэ жил явхад хагарсан байна. Тэгэж зам тавиад хэрэг байна уу.
Нэг Засгийн газрын нүүрэнд зам тавьсан нэртэй, хоёр дахь засаг залгаагүй байхад нөгөө зам нь бартаат зам,  шүүрэн шанга шиг болчихсон байвал ямар хэрэг байна.
Одоо тэр замаа арчилж тордох хэрэгтэй байна шүү дээ. Тэр механизмаа давхар бодохгүй байна. Наад зах нь 15 жил, 20 жил эвдэрдэггүй зам барих хэрэгтэй. Манайх чинь өвөл, хавар, намар, зун болдог, газар нь сунаж, агшиж, тэлж байдаг онцлогтой орон шүү дээ.  
Island гээд орон байна, зам барьдаг стандарт нь шал өөр. Тэндээс зам барьдаг стандартыг нь оруулж ирээд, наад зах нь 30 жилийн настай зам барих хэрэгтэй.
Нэг удаа баахан мөнгө зараад 3-4 жилийн дараа хараал идээд зам нь там боллоо гэвэл ямар хэрэг байна.
Улаанбаатарт хийж байгаа ажил, нийтийн тээврийн асуудлаа яаж шийдэх юм. Тэр бүхнийгээ цогцоор нь шийдэх хэрэгтэй байна" гэжээ. Эх сурвалж: http://www.24tsag.mn/content/54932.shtml

-оОо-
Эшлэл: 2013 оноос өмнө барьж ашиглалтанд орсон, 9-н аймгийн төвийг нийслэлтэйгээ холбосон 3000 гаруй километр замын олон хэсэгт томоохон эвдрэл үүсч их засвар, шинэчлэлт хийсэн болж байна. Эдгээр замын хучилтын гадаргууд нэлэнхийдээ барзайлт үүсч улмаар хучилт нимгэрч даацгүй болж байна. ...
Бид өнөөдөр хүртэл байгаа зам, гүүрийнхээ засвар арчлалтанд шаардагдах нормативт хөрөнгийн 30-аад хувийг авч санхүүжин, шаардлагат засвар, арчлалтын ажлын 30%-ийг гүйцэтгэж үлдсэн 60%-ийг хийж чаддаггүйгээс зам маань ийм байдалд ороод байгааг бүгд л мэдэж ойлгож байна" гэжээ. Эх сурвалж: http://vip76.mn/content/28693
-оОо-

No comments:

Post a Comment