Wednesday, January 13, 2016

ТУЗ-ийн хурал

2016.01.13-ны өдөр "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдав. 2016.01.12-ны өдөр "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК нь Захиалагч ЗТЯамтай байгуулсан Захиалагч, хариуцагчийн болон Зам хариуцагчийн 2015 оны гэрээний биелэлтээ дүгнүүлж ажлаа тайлагнаж хамгаалав.

-оОо-
2015.10.16-ны өдөр "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал боллоо.
-oOo-
2015.10.09-ний өдөр "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал боллоо.
-оОо-
2015.03.05-ны өдөр "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал боллоо.
-oOo-
2014.07.04-ний өдөр "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан өрөөнд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал боллоо. "Сэлэнгэ АЗЗА", "Дархан АЗЗА" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар М.Ганхуягийг сонгож баталгаажуулав. Хурлыг М.Ганхуяг удирдаж, шийдвэр гаргуулав. 2014.07.05-ны өдөр "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн өөрөө буулгагч автомашин, автогрейдер, индүү техник хэрэгсэлтэй болон Асфальт-бетонын жижиг үйлдвэртэй танилцав. Мөн уулын чулууг буталж, төрөл бүрийн голчтой "Дайрга бэлтгэх тоног төхөөрөмж"-ийг угсрах бэлтгэл ажлаа сайн хийж байлаа. "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн хамт олон нь авто замын жижиг нүхэн эвдрэл, торон хагарлыг нөхөх болон эмжээр хийх ажилбарыг олгосон төсөв-графикийн дагуу хийж байна.  
Санал бодол, зөвлөмж:
-"Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн туршлага, ажлын арга, орц-нормативаас "Дархан АЗЗА" ТӨХК-ийн ажилчид суралцаж болно.
-"Aжиллагчдад урам итгэл хайрлаж, инженер, ажилчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлж, авто замын засвар-нөхөөс, арчлалт, эмжээрийн ажлыг хийх арга, техник, технологийг улам сайжруулах жижиг төсөл-асуудал боловсруулж, хамт олноороо хэлэлцүүлж, тухайн хариуцсан цэгээсээ эхлэн дотоод нөөц бололцоогоо дайчлан, төлөвлөсөн ажлаа графикийн дагуу хугацаанд нь чанартай хийж, холбогдох дээд байгууллагад тухай бүр танилцуулж байхыг зөвлөж байна.
-Авто замын засвар, арчлалт хийхийн өмнөх гэрэл зургийг, засвар арчлалт хийсний дараах гэрэл зургийг тухай бүр он сар өдрөөр нь гаргаж, нийтэд сурталчиж, зорчигч-жолооч нараас сэтгэл ханамжийн судалгааг тухай бүр авч байхыг зөвлөж байна.
-"Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны журам”-ыг гүйцэтгэх захирал бүрт өгөв.
"Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, инженер, техникийн ажилтан, жолооч, мэргэжлийн ажилчид, ерөнхий санхүүч, ня-бо, нярав, үйлчлэх ажилтан нийт хамт олонд улам их амжилт бүтээл гаргаж ажиллахыг хүсэн ерөөе.

No comments:

Post a Comment