Monday, May 2, 2016

Механик инженерүүдийн сургалт

Ишлэл: " #‎ЗТЯСайдыншуурхай‬. @m_zorigt АЗЗА-ын механик инженерүүдэд хийх сургалтыг энэ 7 хоногт багтаан зохион байгуулах үүрэг 2016.05.02-нд өглөө" гэжээ.
АЗЗА КОМПАНИУДЫН АНХААРАЛД
Зам, тээврийн сайдын шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу АЗЗА компаниудын техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хариуцсан механик инженерүүдийг чадавхжуулах зорилгоор Улаанбаатар хотод 2016 оны 5 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд сургалт, семинар зохион байгуулагдах тул АЗЗА компаниуд механик инженер буюу техник хариуцсан ажилтнаа заавал оролцуулахыг АНХААРУУЛЖ байна. Бүртгэл 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн төв дээр явагдана.
Сургалт ШУТИС-ын Механик тээврийн сургууль дээр болох бөгөөд “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний төв, Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод хийгдэж байгаа засвар үйлчилгээний ажил болон Тээврийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцана. Түүнчлэн өөрийнхөө байгууллагад шаардлагатай Авто замын болон механик инженерийн /боловсон хүчний/ захиалгаа албан ёсоор авч ирнэ үү.
Холбогдох утас: ЗХНХ-ийн ахлах мэргэжилтэн Х.Оюун /96098432/

No comments:

Post a Comment