Sunday, May 22, 2016

Амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.



Сайн байцгаана уу
Хуучин хараат бус гишүүн биднийг дахин сонгохгүй тухай шийдвэр гарсан учир "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүдийг шинээр сонгон шалгаруулсан гэж сонслоо.
Та бүхэндээ их баярлаж явдаг шүү.
"Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, Нарийн бичгийн дарга нараас өгсөн чиглэлийн болон холбогдох журмын дагуу http://selenge-azza.blogspot.com/ блог цахим хуудсаа тус Хараат бус гишүүнээс чөлөөлөгдөх өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй хамтран хөтөлж, ТУЗ-ийн дарга, гишүүд, компанийн удирдлагын хооронд мэдээлэл солилцож, хамтран асуудал шийдвэрлэж байснаа дурсан санахад сайхан байна.
Цаашид Та бүхнийхээ ажлын амжилт, ололтын тухай мэдээлэл, зургийг FB цахим хуудаснаас, хэвлэл мэдээллээс уншиж баярласаар байх болно.
Харин цаашид энэ блог цахим хуудастаа Би мэдээлэл зураг авч буюу татан оруулж нэмэх эрхгүй, үүрэггүй, боломжгүй болсон. Дурсамж болгон үлдээе.

Хүндэтгэсэн,
Chuluunbat.A. "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүнээр ажиллаж байсан.
Миний хувийн блог цахим хуудасны холбоос нь: http://chuluunbata.blogspot.com/

Sunday, May 15, 2016

АЖЛЫН ЗАРДЛЫН СУУРЬ НОРМ

АВТО ЗАМ, ГҮҮРИЙН АРЧЛАЛТ, ЗАСВАРЫН АЖЛЫН ЗАРДЛЫН СУУРЬ НОРМ БАТЛАГДЛАА. Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ, ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ.

Monday, May 2, 2016

Механик инженерүүдийн сургалт

Ишлэл: " #‎ЗТЯСайдыншуурхай‬. @m_zorigt АЗЗА-ын механик инженерүүдэд хийх сургалтыг энэ 7 хоногт багтаан зохион байгуулах үүрэг 2016.05.02-нд өглөө" гэжээ.
АЗЗА КОМПАНИУДЫН АНХААРАЛД
Зам, тээврийн сайдын шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу АЗЗА компаниудын техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хариуцсан механик инженерүүдийг чадавхжуулах зорилгоор Улаанбаатар хотод 2016 оны 5 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд сургалт, семинар зохион байгуулагдах тул АЗЗА компаниуд механик инженер буюу техник хариуцсан ажилтнаа заавал оролцуулахыг АНХААРУУЛЖ байна. Бүртгэл 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн төв дээр явагдана.
Сургалт ШУТИС-ын Механик тээврийн сургууль дээр болох бөгөөд “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний төв, Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод хийгдэж байгаа засвар үйлчилгээний ажил болон Тээврийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцана. Түүнчлэн өөрийнхөө байгууллагад шаардлагатай Авто замын болон механик инженерийн /боловсон хүчний/ захиалгаа албан ёсоор авч ирнэ үү.
Холбогдох утас: ЗХНХ-ийн ахлах мэргэжилтэн Х.Оюун /96098432/

Monday, April 11, 2016

Сургалт семинар болно

Ишлэл: "АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН КОМПАНИУДЫН АНХААРАЛД
Зам, тээврийн хөгжлийн төв, Авлигатай тэмцэх газар хамтран "Их тэнгэр" цогцолборт 2016 оны 4-р сарын 14-нд 14:00 цагт "Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулан сурталчлах нь", "Авлигаас урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал" сэдвээр сургалт семинар зохион байгуулах гэж байна. Иймд дараах албан бичигтэй танилцаж, материалаа яаралтай ирүүлнэ үү" гэсэн
Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ -ын 2016.04.11-ний өдрийн 1/294 тоот
албан бичгийг "АЗЗА" ТӨХК-д хүргүүлжээ.

Sunday, April 10, 2016

Дүрс бичлэг: Авто замын асфальтобетон хучилгад үүссэн торон хагарал, нүхэн эвдрэлийг хэдхэн минутын дотор зориулалтын жижиг үрэл-материалаар дүүргэн нөхөгч дохиолол-механизмтай автомашин. 
Тухайн жижиг нүх рүү ширхэгт материалын хольцыг ончтой цацаад, түүнийг дүүргэж, нөхөн тэгшлэж байгаа үйлдэл хөдөлгөөнийх нь дүрс бичлэгийг дараах холбоос дээр товшин нээж сонирхоно уу:
https://www.facebook.com/WazeBr/videos/848914788510814/?pnref=story



Thursday, April 7, 2016

ЗӨВӨЛГӨӨН, СУРГАЛТ

Ишлэл: "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК нь зам барилга, зам засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2016 оны 04-р сарын 4-өөс 8-ны хооронд нийт ажилтан албан хаагч нарын үйлдвэрлэлийн зөвөлгөөнийг болон ажилчдын /гүүр арчлан хамгаалагч/ мэргэжил дээшлүүлэх сургалт семинарыг холбогдох байгууллагуудын хамт амжилттай зохион байгуулан ажиллаж байна" гэжээ.

Монгол улсын Авто замын бүтээн байгуулалт 2016

Ишлэл: "2016.04.07. Авто замын салбарт 2016 онд Улсын төсөв, Хөгжлийн банк, Гадаадын зээл, тусламж, Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 30 чиглэлийн 3203.55 км авто зам болон 7 байршилд 1346.6 урт метр төмөрбетон гүүрийн барилгын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна" гэжээ. Дүрс бичлэгийг үзнэ үү: 

Friday, April 1, 2016

Баяр хүргэе

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байрандаа нэвтрүүлэхэд илүү амжилт гаргаж,  "Шилдэг байгууллага өргөмжлөл"-өөр шагнуулсанд баяр хүргэе.
Ажлын байранд, Агуулах-складад, Материалын хураалт-хадгалалтанд, Технологийн дамжлага бүрт, Тээврийн хэрэгсэлд, Машин механизм, тоног төхөөрөмжид, Цахилгааны шугам сүлжээнд, Гар ба Цахилгаан багаж хэрэгсэлд болон Ажлын тусгай хувцас-гутал-бие хамгаалах хэрэгсэлд, Цаг агаарын бэрхшээлийн үед, Хээрийн нөхцөлд ТАВИГДАХ Аюулгүй ажиллагаа, Эрүүл ахуй, ариун цэвэр, Галын аюулгүй байдлын шаардлагуудыг хангаж, Стандарт, Норм ба Дүрэм, Зааврын заалтуудыг мөрдөж, Ажилчин бүрт ажил эхлэхийн өмнө ЗААВАРЧИЛГАА өгч гарын үсэг зуруулж, болзошгүй ослоос, эрсдлээс байнга урьдчилан сэргийлж ажиллаж байхыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.



Monday, March 21, 2016

Tuesday, March 8, 2016

Дэвшилт техник, технологийн хэрэглээ-туршлагаас: ЦАС БУУДАГЧ

Дэвшилт техник, технологи нутагшуулан хэрэглэж байгаа туршлагыг судална уу:
ЦАС БУУДАГЧ-машин механизм

2016.03.08. Ишлэл: "Lutochir Gereechin Myagmarjaviin : Их шуурганы дараа 16.03.05-наас 06-ны өдрүүдэд "Налайх АЗЗА" компанийн хамт олон Налайх-Чойр чиглэлийн замд Зам арчлалтын ажлыг шуурхай хийж авто тээврийн хэрэгслэлүүдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалаа" гэжээ.  
"Цас буудагч" механизмыг ур чадвартай хэрэглэж, хунгарласан цасыг зайлуулж байгаа дүрс бичлэгийг нь дараах эх сурвалжийн холбоос дээр товшин нээж үзнэ үү:
https://www.facebook.com/mlutochir/videos/1003635613045275/

Wednesday, February 17, 2016

Авто замын бетонон хучилтын машины ажиллагаа

Хурдны авто замын бетонон хучилтын ажлыг хийж байгаа машин (Highway Concrete Machines At Work...). Дараах холбоос дээр дарж үзнэ үү 
https://www.facebook.com/civilengineering98/videos/1093479990673518/?fref=nf

Friday, February 12, 2016

Авто замын тэмдэг, тэмдэглэгээний стандартуудын жагсаалт

Энэ мэдээг 2016 оны хоёрдугаар сард бэлтгэв: Монгол улсад мөрдөж буй стандартуудын жагсаалт.
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2014 оны 12 дугаар тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан авто замын тэмдэг, тэмдэглэгээний холбогдолтой Монгол Улсад мөрдөж буй стандартууд. Үүнд:
 
"MNS 4759:2014, Автозамын тэмдэглэл. Техникийн ерөнхий шаардлага",
 
"MNS 4597:2014, Авто замын тэмдэг. Техникийн ерөнхий шаардлага",

"MNS 4596:2014, Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх журам",

"MNS 4980:2014, Автозамын гэрлэн дохио. Техникийн ерөнхий шаардлага" зэрэг болно.

Ишлэл: МХЕГ-ын Хяналтын хуудас татан авна уу

МХЕГ-ын Хяналтын хуудас

Ишлэл: "...хяналтын хуудсаар дамжуулж хууль тогтоомж, стандартыг аж ахуйн нэгж байгууллагад сурталчилах, хяналтын хуудсыг хяналт шалгалт хийхээс өмнө бизнес эрхлэгчдэд урьдчилан хүргэснээр дотооддоо зөрчлөө илрүүлж засах боломжтой". Улсын байцаагч хяналтын хуудасны асуултуудын хүрээнд танай байгууллагад шалгалт хийхдээ асуулт бүрээр үнэлгээ тавина. Эцэст нь энэ үнэлгээг нэгтгэж тухайн шалгуулагч этгээдийн үйлдвэрлэл, үйлчилгээ нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хэрхэн хангаж байгаа, хангаагүйгээс ямар төвшний эрсдэл гарахыг тодорхойлох юм" гэжээ.
Эх сурвалж: МХЕГ-ын Хяналтын хуудас (№5.17., №5.16.2, №5.15.2, №5.15.1)-ыг МХЕГазрын цахим хуудас дахь дараах холбоос дээр дарж үзэж, татан авах боломжтой ажээ. http://inspection.gov.mn/info/index.php?option=com_content&view=article&id=998&Itemid=105 Үүнд:
-оОо-
МХЕГ-ын Хяналтын хуудас №5.17. "Авто зам, замын байгууламжийн ашиглалтын байдлыг шалгах хяналтын хуудас" http://inspection.gov.mn/info/images/1.MHEG/check_lists/2015-02-23.90_toot_tushaal/5.17._Avto_zam_zamiin_baiguulamjiin_ashiglaltiig_shalgah_hh_2015.pdf
-оОо-
МХЕГ-ын Хяналтын хуудас №5.16.2."АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЖЛЫГ ШАЛГАХ ХЯНАЛТЫН ХУУДАС": http://inspection.gov.mn/info/images/1.MHEG/check_lists/2015-02-23.90_toot_tushaal/5.16.2._Avto_zamiin_zasvar_archlaltiin_ajliig_shalgah_hh_2015.pdf
-оОо-

Sunday, February 7, 2016

ТЕХНИКИЙН ШААРДЛАГАД ИШ ТАТСАН НОРМАТИВ-ын жагсаалт


-oOo-
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны
216 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаас. ҮҮНД:

“14. ТЕХНИКИЙН ШААРДЛАГАД ИШ ТАТСАН НОРМАТИВ ИШЛЭЛ"-ийг буюу
"Норм ба Дүрэм", Стандартын жагсаалт"-ыг
"Reade more" дээр товшин дарж үргэлжлүүлэн уншина уу

Авто зам төсөллөх БНбД

Авто зам төсөллөх БНбД Үүнд:
Ишлэл: Авто зам төсөллөх БНбД. Нэгдүгээр хавсралт. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР. ACCELERATION LANE. Эх сурвалжийн доорх холбоос дээр товшин нээж уншина уу http://rtdc.gov.mn/erhzui/standartuud/Havsralt.pdf
-оОо-
Ишлэл: "АВТО ЗАМЫН ГҮҮРИЙН БА ХООЛОЙ ТӨСӨЛЛӨХ НОРМ ба ДҮРЭМ"
Эх сурвалжийн доорх холбоос дээр товшин нээж уншина уу
http://www.legalinfo.mn/annex/details/5980?lawid=9422
-оОо-


Эх сурвалж: Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 216 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
Ишлэл: "Техникийн шаардлагад: 
- Нийтийн зориулалтын авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын байдалд тавигдах үндсэн шаардлага, ашиглалтын байдлыг үнэлэх, засвар арчлалтын ажлыг төлөвлөх зарчмыг тодорхойлох;
- Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах, тээврийн хэрэгслийг тогтоосон ачаа болон зорчигчтой, зохих хурдтайгаар саадгүй, аюулгүй, тав тухтай нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн үйлдвэрлэлийн ажлын технологийн болон зохион байгуулалтын асуудал;
Ажил хүлээн авах, чанарын үнэлгээ өгөх зарчим;
- Авто замын засвар, арчлалтын үеийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг асуудлууд хамаарна" гэжээ.  
Эх сурвалжийн доорх холбоос дээр товшин нээж уншина уу
http://www.legalinfo.mn/annex/details/5572?lawid=8457 

Tuesday, February 2, 2016

Төсөл, Техникийн шаардлага Боловсруулалтын ажлын тухай

2016.02.02. Ишлэл: Зам, тээврийн хөгжлийн төвийн хурлын тэнхимд АВТО ЗАМЫН САЛБАРЫН ШИНЖЛЭХ, УХААН ТЕХНИКИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ болж, дараах асуудлуудыг хэлэлцсэн ажээ. Үүнд:
1. “Авто зам төсөллөх БНбД 32-01-07 норм"-ыг шинэчлэн боловсруулах ажил,
2. “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын жишиг техникийн шаардлага” боловсруулах ажил  
3. “Монгол Улсын авто замын орон зайн мэдээллийн сан бүрдүүлэх төсөл”-ийн ажил". гэжээ. Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ. https://www.facebook.com/permalink.php?story_fbid=446348518871999&id=362067683966750
-оОо-
Ишлэл: "Азийн Xөгжлийн банк. Монгол Улс Авто замын салбарын хөгжил – 2016"
Mandaluyong City, Philippines: Азийн Xөгжлийн банк, 2011. Эх сурвалжийн дараах холбоос дээр товшиж уншина уу: http://khot-infrastructure.com/wp-content/uploads/mon-road-sector-development-mn.pdf 

Wednesday, January 27, 2016

Санхүүжилтийн тухай

Эшлэл: "Зам, тээврийн сайд М.Зоригт, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор, Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт  нар хэлэлцээд 2015 онд хийсэн авто замын засвар, арчлалтын ажлын гүйцэтгэлийн дутуу санхүүжилтийг шийдвэрлэх, мөн 2016 оны улсын чанартай авто зам, гүүрийн засвар арчлалтын зардалыг улсын төсөвт 8 тэрбум төгрөгөөр баталсаныг нэмэгдүүлэхээр  төсвийн тодотголд оруулах талаар Засгийн газрын тогтоол гаргуулахаар болсон байна" гэжээ.
Эх сурвалж:
2016.01.26. http://mra.mn/pages/20160126456125

Wednesday, January 13, 2016

ТУЗ-ийн хурал

2016.01.13-ны өдөр "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдав. 2016.01.12-ны өдөр "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК нь Захиалагч ЗТЯамтай байгуулсан Захиалагч, хариуцагчийн болон Зам хариуцагчийн 2015 оны гэрээний биелэлтээ дүгнүүлж ажлаа тайлагнаж хамгаалав.